Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2017, 13:55   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд урьж байна

Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд нийт шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байгаа тул шүүхийн захиргааны ажилтнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна. 

 

Эссэ нь дараах дэд сэдвийн хүрээнд байж болно. Үүнд:


1. Шүүхийн захиргааны байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах бичил төсөл, санаа дэвшүүлэх, /Шүүхийн үйлчилгээний байр, зохион байгуулалтыг сайжруулах, эсхүл процесс ажиллагааны зарим үе шатыг өөрчлөх, хялбарчилах, шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг хангах шинэ арга замыг эрэлхийлэх, брошур, гарын авлага бэлтгэх санаа гаргах, гэх мэт./


2. Шүүхийн захиргааны байгууллагаас шүүх, шүүгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах, /шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, судалгаа мэдээллээр хангах/


3. Шүүхийн захиргааны ажилтны харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах,


4. Эвлэрүүлэн зуучлалын хүртээмж, үр нөлөөг өргөжүүлэх


5. Ерөнхий сэдвийн хүрээнд бусад


Уралдааны зорилго: Шүүхийн захиргааны ажилтнуудын онолын мэдлэг, шүүхийн захиргаа, шүүх, иргэдийн хоорондын харилцаа, үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, сайн туршлага, зөв үзэл санааг солилцон дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулахад оршино.

 

Хамрах хүрээ: Бүх шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтан 

 

Зохион байгуулагч: Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Монголын Шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо

 

Тавигдах шаардлага: 

 

Эссэний агуулгад тавигдах шаардлага: Эссэг сэдэв, зорилгын хүрээнд бичсэн байх;

- Бодит баримт, тодорхой судалгаанд үндэслэсэн байвал давуу тал болно;

- Шинэлэг санаа, дүгнэлттэй байх;


Эссэнд тавигдах техник шаардлага: 300 – 500 үгэнд багтаан монгол хэлээр үг үсгийн болон утга найруулгын алдаагүй бичсэн байх; /Arial 12 фонтоор/

- Өөрийн овог нэр, байгууллагын нэр, хаяг, албан тушаал, холбогдох утас, цахим хаягаа бичсэн байна.

 

Эссэ хүлээн авах хугацаа, газар-Эссэний эхийг файл хэлбэрээр n­_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд 2017 оны 2 дугаар сарын 10ы өдрийн 17:30 цагаас өмнө тус тус ирүүлсэн байна.

 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн байр, 108 тоот, лавлах утас: 70008288 Г.Нямбаяр, Б.Намуунзул

 

Жич: Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

 

Шалгаруулалтын журам:

2017 оны 2 дүгаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулах ажлын хэсэг шилдэг 3 эссэг шалгаруулна. 

 

Шагналын сан:

 

1-р байр/1/- Өргөмжлөл, 500 000 төгрөг

2-р байр/1/- Өргөмжлөл, 300 000 төгрөг

3-р байр/1/- Өргөмжлөл, 200 000 төгрөг

 

 

Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

Монголын Шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо


Нийтэлсэн admin   Үзсэн: 855   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031