Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2020, 17:30   Хэсэг: ДАВАХ-ТОЙМ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ /2020.01.14/


 

1. П.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ТББ-д холбогдох "Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо ТББ-аас тэсэлгээний ажил үйлчилгээний хөлс 25 500 000 төгрөг, Баян-Овоо нөхөрлөлийн ахлагч Е.Цэрэнжамбаас гэрээний үүргийн гүйцэтгэл 762 100 төгрөг,Алтан-Од нөхөрлөлийн ахлагч Ш.Лхагваас гэрээний үүргийн гүйцэтгэл 569 900 төгрөг тус тус гаргуулах тухай” иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:М.Мөнхдаваа,

Шийдвэрлэсэн байдал:Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 131/ШШ2019/00697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. А.Ц-ын "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрын40.000.000 төгрөг гаргуулах” хүсэлттэйиргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: М.Мөнхдаваа,

Шийдвэрлэсэн байдал:Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ныөдрийн 131/ШШ2019/00852 дугаар шийдвэрийг хүчингүй шийдвэрлэв.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 333   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031