1. Шүүгдэгч Н.Ц, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.1/
Даргалагч:Шүүгч Ч.Байгалмаа /Бүрэлдэхүүнтэй/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Ц, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Ц-г 3 жил 6 хугацаагаар хорих ял, Б.Б-г 6 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Э.Н, Ж.Б, Д.М, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1/
Даргалагч:Шүүгч Д.Батцэнгэл
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Н, Ж.Б, Д.М, С.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Н-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Ж.Б, Д.М, С.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тус тус шийдвэрлэв.