1. Г.Э-ийн хүсэлттэй, Н.М-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч:Шүүгч Н.Гантуяа
Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. С.Б-ын хүсэлттэй, А.Б-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч:Шүүгч Н.Гантуяа
Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагыг бүхэлд ньхангаж шийдвэрлэв.
3. Т.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч:Шүүгч Н.Гантуяа
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
4.Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЗДТГазарт холбогдох "Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 20 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч:Шүүгч Н.Гантуяа
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхангаж шийдвэрлэв.
5. Т.Жаргалын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Шүүгч Н.Гантуяа
Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэв.