Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-09-2019, 06:59   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай, Өмнөговь аймгийн шүүхтэй танилцлаа.

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, шүүгчийн туслах Г.Батзаяа, О.Отгонбат, Г.Мөнгөнцэцэг, Н.Гантулга, жолооч Х.Бүгдсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 09 сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 сарын 13-ны өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхтэй танилцаж, харилцан туршлага солилцлоо.

 

Өвөрхангай, Өмнөговь аймгийн шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Б.Мөнхтүвшин нар ирсэн шүүхийн тамгын газрын хамт олныг өрөөндөө хүлээн авч өөрийн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байрны талаарх мэдээлэл болон өөрийн шүүхдээ хэрэгжүүлж буй сайн туршлагынхаа талаар танилцуулсан байна.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 43   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031