Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-09-2019, 15:28   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 09 сарын 23-ны өдөр Баянхонгораймаг дахь шүүхийн тамгын газар,аймгийн цэргийн хэлтэстэй хамтран тус аймгийн сумдын багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Баянхонгор аймаг 20 сумын 105 багтай бөгөөд сургалтанд 80 гаруй багийн Засаг дарга нар хамрагдсан юм. Сургалтанд хамрагдсан багийн Засаг дарга нарт сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Чулуунчимэг " Шүүхийн мэдэгдэх хуудас ба шүүхийн шийдвэр гардуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” сэдвээр, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагч Л.Бор "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, онцлог ” сэдвээр тус тус сургалт мэдээллийг өглөө. Мөн сургалтанд хамрагдсан багийн Засаг дарга нарт холбогдох хууль тогтоомжоор гарын авлага, боршур, шүүхийн танилцуулга зэргийг тарааж хууль сурталчилж ажиллалаа.

Нийтэлсэн admin   Үзсэн: 31   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031