Баянхонгор аймаг дахь Шүүхийнтамгын газраас "Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан гавъяаныхаа амралтанд суугаа ахмадуудаа Түйн голын хөвөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд шүүгч, захиргааны ажилчид оролцож, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, шүүхийн залуучууд ахмадууддаа бэлтгэсэн урлагын тоглолт үзүүлж, ахмадаас сургаал санал бодлыг нь сонсож, дурсамж яриа өрнүүлсэн уулзалт боллоо.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, ахмадын байгууллагуудаас аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж тус шүүхийн ахмад шүүгч Л.Бор, Д.Нацаг, шүүхийн ахмад ажилтан Ц. Гэндэн нарыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал "Соёрхол” одонгоор, ахмад ажилтан Д.Дүгэр, Ваанчиг нарыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Хүндэтгэл” шагналаар, ахмад шүүгч Н.Цэрмааг "Аймгийн тэргүүний ажилтан”цол, тэмдэгээр, ахмад шүүгч П.Цэрэнбалжир, ахмад ажилтан Ц.Сарантуяа нарыг Баянхонгор аймгийн Засаг даргыг "Жуух бичиг” -ээр, ахмад шүүгч Л.Цэдэндамбааг аймгийн Ахмадын холбооны "Хүндэт жуух”-аар, ахмад ажилтан Т.Нарантуяаг Монголын ахмадын холбооны "Хүндэт тэмдэг”-аар, ахмад ажилтан О.Янжиндуламыг Шүүхийн ахмадын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагналаа.