Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2020, 08:34   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад хүсэлт хүргүүллээ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020.03.10-ны өдөр хүсэлт хүргүүлэв. 

Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүслээ.

Түүнчлэн ариутгал, халдваргүйтлийн бодис, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл зэргээр бүх шатны шүүхийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхүүд 2020 оны хоёрдугаар сард 7067 шүүх хуралдаан зарлаж, 5680 хэрэг маргаан шийдвэрлэжээ. Нийслэл дэх анхан шатны шүүхүүдэд өдөрт дунджаар 50 орчим шүүх хуралдаан товлогддог ба нэг хуралдаан нь 10 ба түүнээс дээш оролцогчтойгоор явагддаг. Шүүх хуралдааны танхим 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар (COVID-19) тархах өндөр эрсдэлтэй байна. 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 111   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031