Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2020, 08:35   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэв


Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдлаа.

Шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх талаар шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэрэг чиглэлийг Тамгын газруудад өглөө.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 117   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31