БАЯНХОНГОРАЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН 2020 ОНЫ I УЛИРЛЫН МЭДЭЭ
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд шинээр 69 өргөдөл, өмнөх оны үлдэгдэл31 өргөдөл, нийт 100 өргөдлөөс 10 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, өргөдөл гаргагчид буцааж, 79 өргөдлийг шийдвэрлэж, 11 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэгдсэн 79 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 79 өргөдөл байна. Талуудын эвлэрсэн 79 эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэгдсэн 79 өргөдлийг маргааны төрлийг авч үзвэл иргэний маргаан 77, гэр бүлийн маргаан 2 байна.