Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-09-2020, 02:11   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ МЭДЭЭЛЭХ ЦАХИМ СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс орон даяар "Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу"www.live.shuukh.mn”нэвтрүүлэхтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны албан хаагчдад цахим болон танхимын сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаарШүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан "Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”, системийн танилцуулга, ач холбогдлын талаар танилцуулж, систем ашиглах зааварчилгааг өгөв.

 

 

 

Дээрх систем нь иргэд, хэргийн оролцогчдодшүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын мэдээлэл, хэргийн зүйлчлэл зэргийг цахимаар хараххамгийн хялбарболомжитнөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, олон нийтийг мэдээллээр хангахад чиглэсэн нэгэн дэвшилттэй алхам болж байна.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031