Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-09-2020, 10:09   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Дотоод сургалт зохион байгуулагдав

Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгынгазрын2020оны Дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан 

"Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019он,2020 оны эхний 09сарын байдлаар хянаншийд вэрлэгдсэн хэргүүдээс давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж,анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон хэргүүдийн шалтгаан нөхцөлийгсудлах, цаашид анхаарах асуудал”сэдвээр сургалтыг Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл 2020 оны 09 сарын 22-ныөдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.Тус сургалтаар Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэргүүдэд гарсан процессын болон хууль хэрэглээний нийтлэг алдаа зөрчил,анхаарах асуудлуудыг хэрэг нэг бүрдээр харилцан ярилцаж, дүн шинжилгээ хийж,зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх,хууль болон хэргийн хөдөлгөөний стандарт журмуудыг чанд мөрдөн,албан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг шүүгчийнтуслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт даалгаж,шүүхийн шийдвэрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг сургалтын төгсгөлд хүслээ.

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031