Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-10-2020, 10:18   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2020.10.06/

Тус арга хэмжээнд Баяхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж зааалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Уламбаяр, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл, шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бат-Оргил, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Цагдаагийн газрын газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Батзаяа, Нийтийн хэв журмын хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнгөнтулга, Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч А.Батхуяг, Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Батаа нар оролцов

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг түргэн шуурхай явуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031