Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-10-2020, 10:32   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ


Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Идэрханд, Ч.Өлзийжаргал нарын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд Аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Д.Батжаргал, Б.Нацагдорж нарт холбогдох хэсгийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 111/2020/0137 дугаартай "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай захирамж гаргасан.

Дээрх захирамжаар уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад олон нийтийн сүлжээнд дээрх захирамжийг байршуулсныг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд улс төрийн намууд аливаа зорилгоор шүүх, шүүгчийн нэр хүндэд халдахгүй байхыг мэдэгдье.

 

 

                                                                            ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 62   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Арваннэгдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30