Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-11-2020, 06:50   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумд Нээлттэй шүүх хуралдаан зохион байгуулав.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Бөмбөгөр сумд нээлттэй шүүх хуралдааныг зохион байгууллаа.

Бөмбөгөр сумд тусгай зөвшөөрөлгүй хувиараа ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа учир иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганхүлэгт холбогдох шүүх шүүх хуралдааныг сумдын иргэдийн дунд нээлттэй зохион байгуулсан ба шүүх хуралдаанд ирсэн нийт 60 гаруй иргэдэд шүүхийн тамгын газраас бэлтгэсэн гарын авлага бэлтгэн тараасан байна.

 

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 59   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Арваннэгдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30