Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-11-2020, 09:30   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

МЭДЭГДЭЛ

        Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1163 албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн авахгүй байх, хэргийн материалтай танилцах, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Иймд шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагууд дараах байдлаар шүүхийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
1.Баянхонгор аймаг дахь анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг баталгаат шуудангаар илгээх
2.Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол болон шүүхийн тамгын газарт ирүүлэх, хүсэлт, албан бичгийг Bayankhongor_tg@shuukh.mn хаягаар ирүүлэх
3.Хэргийн материал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асууж, тодруулах зүйлийг шүүгчийн туслахын утсаар холбогдож асуух /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх-70440544, Иргэний болон захиргааны хэргийн анхан шатны шүүх-70440522, Эвлэрүүлэн зуучлагч-70440542/
4.Тендерийн тодорхойлолт авах хүсэлт, архивын баримтын хуулбар авах хүсэлт /Албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 10090000501 тоот дансанд 10.000 төгрөг тушаасан баримтын хуулбар/ PDF форматаар Bayankhongor_tg@shuukh.mn и-мэйл хаягаар илгээх /88226656/
5.Шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг 70440003, 70442464 дугаарын утаснаас тодруулах
Жич: Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар илгээсэн нэхэмжлэл, хүсэлт, гомдол, баримт бичигт өөрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлнэ үү.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 141   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Арваннэгдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30