Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2021, 06:53   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Санамж бичиг байгууллаа

Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай Хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр

хамтарсан уулзалт хийж, "Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа

 

2021 оны 03-р сарын 02-ны өдөр "Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах” зорилтын хүрээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал,эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга,Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр, ахлах мэргэжилтэн н.Мягмарсүрэн нар оролцон, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

Уг санамж бичигт Шүүхийн тамгын газраас Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн газартай хамтран гэр бүлийн маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхэд хамтран ажиллах, хосын зөвлөгөө өгөх, хосуудад ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн амьдарч буй орчин нөхцөлд шинжээчийн дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан иргэдийн судалгааг улирал бүр хүргүүлэх, ажилтан албан хаагчдыг бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулах, байгууллагын "Эцэг эхийн зөвлөл”-ийг идэвхижүүлэн ажиллуулах, залуучуудыг нийгмийн сөрөг үзэгдэлд өртөхөөс сэргийлэх, "Хүүхэд хамгаалалын бодлого” хэрэгжүүлэн ажиллах, "Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтэнд зөвлөн туслах, байгууллагын "Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхижуулах зэргээр хамтран ажиллахаар санамж бичгийг хэрэгжүүлэх хоёр байгууллагын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллахаар боллоо.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 151   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031