Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2021, 06:59   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганчимэг нар сургалт хийлээ

 

Баянхонгор аймаг дахь Хүнс хөдөө аж ахуй газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 03-р сарын 02-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Ганчимэг нар "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр талаар сургалт хийлээ.

Сургалтад Баянхонгор аймгийн 21 сумын жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн, тусгай сан хариуцсан нягтлан бодогч, нийт 40 хүн оролцож, сургалтыг 2 ээлжээр явуулсан бөгөөд Иргэний хэргийн шүүх болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сургалтүр дүнтэй, нэг мөр ойлголтод хүрч сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сумдын жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн, тусгай сан хариуцсан нягтлан бодогч нар сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, сургалтаа амжилттай хүргэсэнд баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар

 

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930