Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2021, 16:26   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Тангараг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр зарлигаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон О.Батдорж, Т.Гангэрэл нарын шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн байранд зохион байгуулагдлаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Баянхонгор аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд, мөн хуулийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагын төлөөллүүд оролцож, шинээр томилогдсон шүүгч нарт Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл нар баяр хүргэж үг хэлэв.



Нийтэлсэн admin   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930