Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-12-2015, 16:08   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн хууль батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2015 оны 06 дугаар сарын 19, 23-ны өдөр, 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хуульзүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.


Хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол 99, найруулгын 69, нийт 168 саналын томьёоллоор санал хураалт явуулав.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мал хулгайлах гэмт хэрэг нь ердийн хулгайн гэмт хэрэгтэй харьцуулахад малчныг ажлын байргүй болгож улмаар амьжиргааны гол эх үүсвэргүй, амьдрах боломжгүй болгож байдаг ноцтой хор уршиг бүхий гэмт хэрэг тул Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ын төслийн Арван долдугаар бүлэгт "Мал хулгайлах" гэсэн зүйл нэмэх гэснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нийт 14 хууль, 2 тогтоолын төслийг ийнхүү тус тус батлав.


Бэлтгэл ажил хангахтай холбогдуулан УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.


Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын нэгний өдөр байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбарласнаар, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардагдана. Түүнээс гадна гэрийн хорионы техник, тоног төхөөрөмжийг захиалж, авчрахад зургадугаар сарын нэгэн гэсэн хугацаа боломжгүй байгаа юм. Мөн Улсын Дээд Шүүх, Прокуророос хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын нэгэн байх нь зохимжтой гэж бидэнд ирүүлсэн гэв.


Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан хэлэхдээ, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталлаа. Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр маш чухал хууль батлагдлаа. 13 жилийн дараа энэ хуулийг эцэслэн баталлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан чухал зорилт өнөөдөр биелж байна. Хууль зүйн яам, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, судлаач нар болон бусад байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, ажлын хэсэгт багтан ажилласан. Мөн хуулийн төсөл дээр олон хоног ажилласан Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэгт орж ажилласан бүх намын гишүүдэд талархал илэрхийлье” гэлээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Батцэрэн, шүүгч Б.Цогт нар ажилласан юм. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж ажилласан нийт шүүгч, захиргааны ажилтнуудад онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.

УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн/ Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.


Нийтэлсэн admin   Үзсэн: 554   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930