Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-05-2021, 15:08   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2021 оны 05 сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт цахим /zoom/ хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нээж шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт үг хэлэв. Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Энхбат, Шүүгчийн туслах Б.Чулуунчимэг нар Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулах журам, хөлс, эрх үүргийн талаар сургалтыг хийсэн ба Баянхонгор аймгийн 19 сумын 50 иргэдийн төлөөлөгч, 19 эрх зүйн ажилтан, нийт 69 хүн тус сургалтад хамрагдлаа.

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 35   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930