Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2022, 02:27   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“Шүүгчид хориглох зүйл болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэдээлэл болон чиглэл хүргүүлэх тухай 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01/1151, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 01/1174 тоот албан бичиг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын арван нэгдүгээр бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээг 2022 оны 01 сарын 07-ны өдөр хэрэгжүүлж ажиллалаа.

 

Тус нөлөөллийн арга хэмжээ нь "Шүүгчид хориглох зүйл болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч болон шүүгч нар хамрагдсан ба мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай "2021 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системд хэрхэн мэдүүлэх” сэдвээр сургалт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын арван нэгдүгээр бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалтууд хийгдэж сэдвийн хүрээнд шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

 

Дээрх шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн нөлөөллийн арга хэмжээг цаг үеэ олсон сайн арга хэмжээ болсон талаар шүүгч нар сайшааж байсан болно.

Нийтэлсэн admin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Нэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31