Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-03-2022, 11:37   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах болон эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхийн шүүгч нар, шүүгчийн туслахууд, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нар болон бусад холбогдох ажилтнуудыг хамруулсан уулзалт, зөвлөгөөнийг Шүүхийн байранд амжилттай явуулж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Баянхонгор аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийн мэдээ судалгааг 2020 оноос 2021 оны 10 сарын байдлаар гаргуулан авч дүн шинжилгээ хийж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрсдийн 2021 оны гүйцэтгэх баримт бичгийн биелэлтийн хувь хэмжээг, улсын дундажтай харьцуулсан тайлан судалгааг танилцуулав.

 

Мөн уулзалт, зөвлөгөөний үеэр эрүү, иргэн, захиргааны хэргийн гүйцэтгэх баримт бичгийг биелүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудал, санал зөрүүтэй байдлуудыг тодруулан ярилцаж, энэ талаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс зөвлөмж гаргаж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 187   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031