Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022, 02:13   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ сэдэвт сургалтыг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа.

 

Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал сэдвээр шүүгчийн туслах О.Отгонбат, Х.Золцэцэг нар нь шүүхийн тамгын газрын ажилчдад сургалт орсон ба эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шинэчилсэн баталж 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 46   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031