Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-01-2016, 11:10   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ЖИНСТ, БОГД СУМЫН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧИЛАВ

       2016 оны 01 дүгээр сарын 7, 8, 9-ний өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, шүүгчийн туслах Б.Цацалсүрэн, Г.Чингис, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Соёлмаа, жолооч Ц.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй Баянхонгор аймгийн Богд, Жинст сумдад ажиллаж иргэдэд шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, өөрчлөлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог ач холбогдол, иргэдийн төлөөлөгч нарын эрх зүйн байдлын талаар сургалт явуулжсан ба эвлэрүүлэн зуучлагчид хандсан 14 өргөдлийг газар дээр нь шийдвэрлэн иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Энэхүү хууль сурталчлах үйл ажиллагаанд 2 сумдын 250 орчим хүн хамрагджээ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 526   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930