Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-05-2022, 11:32   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 онд Баянхонгор аймгийн шүүхийн 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж Төрийн албан хаагч, судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх зорилгоор илтгэлийн уралдааныг Баянхонгор аймаг дахь төрийн албан хаагчид, судлаачдын дунд зохион байгуулав.

 

Илтгэлийн уралдааны удирдамжид заасны дагуу 2022 оны 04 сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 сарын 09-ний өдрүүдэд илтгэлийг хүлээн авч II шатанд шалгарсан 4 оролцогчийн илтгэлийг 2022 оны 05 сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь шүүхийн байранд хэлэлцүүлж Тэргүүн болон Дэд байрны илтгэлүүдийг шалгарууллаа.

 

Дэд байранд:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Гантулга

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам

Тэргүүн байранд:

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Отгонбаяр нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

 

Мөн Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Баянхонгор аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Баянхонгор аймаг дахь өмгөөлөгч нарын төлөөллүүд илтгэлийн уралдааны сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар ярилцаж нэгдсэн нэг ойлголтод хүрснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Нийтэлсэн admin   Үзсэн: 47   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031