Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-06-2022, 10:23   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дотоод сургалтын төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, "Баримт бичгийн стандарт”, "Тамга , тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам” сэдвүүдээр Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэгийг урьж шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалтыг 2022 оны 06 сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар нь жил бүрийн дотоод сургалтын хөтөлбөрт архив, албан хэрэг хөтлөлтийн асуудлыг тусган, ажилтнуудыг сургалтад хамруулж баримтын нөхөн бүрдүүлэлт болон ажлын зохион байгуулалтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэгжүүлэн ажиллаж Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг ханган ажиллаж байна.
Нийтэлсэн admin   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930