Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2022, 10:53   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн шүүхийн 80 жилийн ойг тохиолдуулан Шүүх, Прокурор, хууль сахиулах байгууллагуудын дунд "ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт бага хурлыг 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутад Баянхонгор аймгийн Тэмүүжин театрт эхэлж бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

 

Бага хурлыг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ нээн үг хэлснээр эхэлсэн бөгөөд урилгаар Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Баянхонгор аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцож Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь бага хурлын нээлтэд оролцож үг хэллээ.

 

Бага хурлын хэлэлцүүлгийн модератор(чиглүүлэгч)-ээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан ажиллаж хөтөлбөрийн дагуу:

- Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,

- Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,

- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа "Эрүүгийн хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ, хэргийг прокурорт буцааж буй шалтгаан нөхцөл”

- Баянхонгор аймгийн Прокурорын газрын аймгийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сүхбат "Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгийн аль ч үе шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй атлаа шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх”,

- Баянхонгор аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга П.Өлзийбаяр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам /Хууль тогтоомжийн хэрэглээ/”,

- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Гансүх "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,

- Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Үнэнбат "Зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам”,

- Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч А.Баярболд "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж илтгэлтэй холбогдуулж оролцогчоос гаргасан асуултад илтгэгч нар хариулж холбогдох мэдээллийг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

 

"ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт Шүүх, Прокурор, хууль сахиулах байгууллагуудын дун зохион байгуулсан бага хуралд 100 гаруй алба хаагч оролцсон бөгөөд хэлэлцүүлсэн илтгэлтэй холбогдуулж гаргасан асуулт хариулт, саналыг нэгтгэн, нэгдсэн дүгнэлт зөвлөмж гаргахаар бага хурлаас шийдвэрлэж 15 цагт өндөрлөсөн юм.

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 35   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
шүүхийн 10 шинэтгэл
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
Хандалт
  |  
«    Долоодугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031