Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2016, 13:21   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газраас тус аймгийн хуулийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа

Зөвлөгөөнд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн тамгын газар, Прокурорын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудын удирдлага, алба хаагчид оролцлоо.

 

Уг зөвлөгөөнд Баянхонгор аймаг дахь Cум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч Н.Баасанбатаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбатаас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажлын мэдээ, тайлан болон эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшилсон шалтаан нөхцлийн талаарх зарим асуудлаар тус тус илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөөнд оролцогчдын санал, шүүмжлэлийг сонсож, цаашид анхаарвал зохих асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархамтарсан зөвлөмж гарч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1037   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031