Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАСАН БУРУУТАЙ ЖОЛООЧ ХОХИРОЛ ХАРИУЦНА

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 131/ШШ2022/00735 шийдвэр


Шүүхийн шийдвэрийн тойм: №01, 2023.01.16


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч Анунхангай ХХК нь хариуцагч Н.Л-ээс өөрийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохирол 7.202.348 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан байна.

Зам тээврийн ослыг шалгасан Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 08 сарын 28-ны өдрийн 2932 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар "Н.Л нь Монгол Улсын ЗХД-ийн 11.14 д заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан” гэж дүгнэн 0027100 дугаартай шийтгэлийн хуудсаар Н.Л-ийг 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулсан үйлдлээс шалтгаалан иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэсэн бол мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно..гэж тус тус нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулиар тодорхойлсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн Мастер Үнэлгээ ХХК ийн 2022 оны 08 сарын 14,15-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээгээр "Анун хангай ХХК ийн өмчлөлийн Ниссан дуалис маркийн ХӨҮ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 5383550 төгрөг” гэж тогтоосон тайлан, Delta service засварын газрын 1555985 дугаартай ажлын хуудас, дүгнэлт, Nissan garage зарлагын баримт, Авто крафт граж ХХК ийн төлбөрийн нэхэмжлэх зэргээр нэхэмжлэгч Анунхангай ХХК-ийн Ниссан дуалис маркийн ХӨҮ улсын дугаартай автомашинд учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг бодитойгоор тооцон гаргахад ач холбогдолтой, нотлох баримтыг шүүхээс үнэлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөх, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх зам тээврийн ослыг шалган тогтоосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эд хөрөнгийн хохирлын үнэлгээг гаргасан үнэлгээний тайлбар, хохирол нэхэмжилсэн бусад бичмэл нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэн хариуцагч Н.Л-ээс 6,419,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Анунхангай ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 783.298 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ хэргийг шийдвэрлэх явцад зам тээврийн осол гаргасан жолооч нь өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоодож явснаас иргэний эрх зүйн маргаанд Н.Л-ийн эхнэр Б.Ш нь хамтран хариуцагчаар татагдан оролцсон, нэхэмжлэгчийн зам тээврийн осолд өртөж хохирсон авто машины өмчлөл нь хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байснаас шалтгаалж, хуулийн этгээдийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн зорчигч нь хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон зэрэг процессын ажиллагаа хийгдсэн байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл

Нийтэлсэн admin   Үзсэн: 39   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031