Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - НЭХЭМЖЛЭГЧ АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙНХЭЭ ШААРДЛАГАА БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТААР НОТЛООГҮЙ БОЛ ЗАРГАА АВЧ ЧАДАХГҮЙ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.05-ны өдрийн 213/MA2022/00020 Магадлал


Шүүхийн шийдвэрийн тойм №01, 2023.01.13


Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон


Санамж:"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”


Тоймын агуулга:

Нэхэмжлэгч Ц нь 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 4 удаагийн зээлийн гэрээний үүргийн нийт 2201650 төгрөгийг хариуцагч А, Б нараас гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нар "...бид зээлийн хүү алдангид 10 гаруй сая төгрөг төлсөн, 1-2 сая төгрөг зээлдэг байсан, хүү болон алданги нэмэгдэхээр нь шинээр зээлийн гэрээ байгуулдаг байсан..., ...бичгээр байгуулсан 4 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна” гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц нь зээлийн гэрээ тус бүрийн дагуу зээлдэгч нарын өмчлөлд мөнгийг хэзээ, хэрхэн шилжүүлсэн болон зээлдүүлсэн гэх мөнгөө хэзээ, хэрхэн буцаан авсан талаарх бичмэл нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаагүй улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд болоод өнгөрсөн үйл баримтын талаар амаар болон бичгээр гаргасан тайлбарыгаа нотлох, нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй л бол анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хангагдахгүй болж улмаар давах, хяналтын шатны шүүхэд нотлох баримтаа гаргах эрхгүйгээр хэрэг нь хянагдаж, заргаа авах боломжгүйгээр эцсийн шийдвэр болдог болно.

- Анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэр

- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.12.16-ны өдрийн 001/ХТ2022/01282 дугаар тогтоол


Шүүхийн шийдвэрүүдийг бүрэн эхээр нь үзэж болох цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ

Нийтэлсэн admin   Үзсэн: 7   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Нэгдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031