Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ №1 - ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХУУЛИЙН ХУГАЦААГ ХЭТРҮҮЛСЭН БОЛ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 111/ШШ2021/0013 шийдвэр

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 26, Дугаар 1


Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Н Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан "2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1452701 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргажээ.

Гомдол гаргагч Н-ийг орон нутгийн сонгуульд нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоосон бөгөөд нэр дэвшигч энэ өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын орон нутаг дахь салбарт сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, тайлангаа хүргүүлэх боломжит 24 хоногийн хугацаа гомдол гаргагчид байсан гэж дүгнээд гомдлын шаардлагыг шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү 


Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан

Нийтэлсэн admin   Үзсэн: 87   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930