Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ №1 - ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ НЬ ШҮҮХИЙН ДУУДСАНААР ХҮРЭЛЦЭН ИРЭХ ҮҮРЭГТЭЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.01.02 131/ШЗ2023/00067


Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын огноо, дугаар: 2023.01.27, Процесс хураангуй-01


"С” ББСБ-аас Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4.293.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгч "С” ББСБ нь хариуцагч Г-ийн хаягийг шүүхэд тодорхойлж өгсөн бөгөөд шүүхээс уг хаягаар Г-г дуудаж, нэхэмжлэлийн хувь гардуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Улмаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч Г нь хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд ирээгүй, утсаар холбогдож шүүхэд ирэхийг даалгасан ч тэрээр шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийж байгаа болох нь тогтоогджээ.

Хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ, шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэнэ гэж хуульд заажээ.

Иймд шүүхээс хариуцагч Г-г шүүхэд албадан ирүүлэхийг харьяа Цагдаагийн газарт шүүгчийн захирамжаар даалгасан байна.

 

Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхээс гарсан процессын ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Хураангуй бичсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл


Нийтэлсэн admin   Үзсэн: 88   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031