Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ №1 - ХАРЬЯАЛЛЫН БУС МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шийдвэрийн дугаар: 111/ШЗ2022/0089


Процессын тоймын дугаар-01, 2023.02.07

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


МХБИ холбооноос шүүхэд хандан, "иргэн Т нь манай байгууллагын дүрэмд засвар хийж, ХБИ нэгдсэн төв гэх нэртэй байгууллагыг хуурамчаар байгуулсан. Иймээс манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүй тогтвортой ажиллуулж, Т, М нарт хариуцлага тооцож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд хариуцагчаар нэрлэн заасан М, Т нар нь захиргааны байгууллага, албан тушаалтан биш, иргэд байх тул захиргааны хэргийн шүүх хянахгүй, иргэний шүүхэд хандах байжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа
Нийтэлсэн admin   Үзсэн: 102   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930