Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүхийн шийдвэр: 111/ШШ2022/0012
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №02, 2023.02.08
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан М-ийг ажлаас чөлөөлж, "ажил сайжруулах” зорилгоор 2-р цэцэрлэгийн эрхлэгчээр шилжүүлэн томилсон байна.
Тэрээр Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт "А” үнэлгээтэй дүгнэгдээгүй байхад "ажил эрчимжүүлж, сайжруулах зорилгоор” шилжүүлэн томилсон нь ойлгомжгүй. Шинээр очих ажлын байр нь шүүхийн маргаантай байгаа, баталгаатай биш гээд би зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байхад түүнийг харгалзалгүйгээр томилсон, намайг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын газраас санал аваагүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэхдээ түүний саналыг авч, түүнтэй тохиолцож, өөр ажилд шилжүүлэх зарчимтай. Гэтэл "ажил сайжруулах” гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилж байгаа нь хууль бус юм. Учир нь хуульд зөвхөн "ажлын зайлшгүй шаардлага” гарсан тохиолдолд, мөн тухайн ажилтан өөрөө зөвшөөрсөн бол шилжүүлэн томилж болдог.
Энэ тохиолдолд дээрх хоёр урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
Мөн Боловсролын тухай хуульд цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын газраас санал авахаар заасан байхад энэ ажиллагааг хийгээгүй хууль бус захирамж гаргажээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Сувдмаа