Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ НЬ БИЧГЭЭР БАЙГУУЛАГДАЖ, УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭНЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛНО

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн 131/ШШ2023/00002 Шийдвэр


Тоймын дугаар, огноо: №3, 2023.02.14


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Нэхэмжлэгч "Х” ХХК нь зээлдэгч Г-тэй байгуулсан "Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 21,756,522.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд О "...өөрийн өмчлөлийн газрыг банкны барьцаанаас чөлөөлж авах чин хүсэлтэй байна” гэж тайлбар гарган маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч "Х” ХХК болон хариуцагч Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор гуравдагч этгээд О, нэхэмжлэгч "Х” ХХК-тай өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул хэлцлийг хүчин төгөлдөр, нэхэмжлэгч "Х” ХХК нь хариуцагч Г төлбөрийг сайн дураар эс төлбөл гуравдагч этгээд О-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж

Нийтэлсэн admin   Үзсэн: 81   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031