Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.11.22-ны өдрийн 213/MA2022/00064, Магадлал

 

Шүүхийн шийдвэрийн тойм № 02, 2023.02.13


Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон


Санамж:"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Тоймын агуулга: Бага насны буюу 8 настай Э, 12 настай Б нар нь бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах явцдаа эд хөрөнгийг устгасан гэмт хэрэгт холбогдсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Э, Б нарт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд бага насны Э, Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдэх үедээ 8 настай байсан Э-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 12 настай байсан Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуульд заасан ял оногдуулж, гэмт хэргийг улмаас учруулсан гэм хорын хохирлыг хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч нараас нь гаргуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад гэмт хэрэгт холбогдсон бага насны хүүхдүүд нь сэтгэхүйн хувьд гэмт хэргийг хүсэж, мэдэж хийх боломжгүй тул гэмт үйлдэлд тооцохгүйгээс гадна Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 16 нас, 12 төрлийн хүнд гэмт хэрэгт 14-16 нас гэж хязгаар тогтоон хуульчилсан.

Мөн түүнчлэн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага насны хүүхдүүдийн өөрсдийнх өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтад авч үнэлж Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэмт хэрэгт холбогдсон хүний өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна тэдний мэдүүлгүүдээс өөрөөр гэмт хэрэг үйлдсэн болохыг нь нотолсон, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул " гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг болон иргэний нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, хүүхдүүдийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэснээр эцсийн шийдвэр болжээ.

- Анхан шатны шүүхийн 2022.09.26-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоол

- Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоол

 

Шүүхийн шийдвэрүүдийг бүрэн эхээр нь үзэж болох цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч: Б.Болор-Эрдэнэ
Нийтэлсэн admin   Үзсэн: 104   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031