Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-02-2023, 09:26   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны хамтарсан төлөвлөгөөг баталж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хамтарсан төлөвлөгөөнд шүүх, шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнг сайжруулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.

 

Мөн Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай 2023 онд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

Хамтран ажиллах санамж бичигт гэр бүлийн маргаантай иргэний хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамтран оролцох, шинжээчийн дүгнэлт гарган ажиллах, байгууллагын "Эцэг эхийн зөвлөл”, "Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ын гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, албан хаагчдын гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031