Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2023, 07:13   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Ёс суртахуун төлөвшлийн боловсрол" сэдэвт сургалтыг шүүхийн байранд зохион байгууллаа.

 

Сургалтаар байгууллагын ажилтан албан хаагчид өөрсдийн өдөр тутмын харилцаа, үйлдэлдээ дүгнэлт хийж, асуудал дэвшүүлэн ярилцаж, эергээр өөрчлөх арга зам алхмуудын талаар үзэл бодлоо илэрхийллээ.

Сургалтын үр дүнд:

- Өдөр тутмын харилцаандаа дүгнэлт хийн цаашид бие биетэйгээ эелдэг боловсон харьцаж хэвших

- Бүдүүлэг үг хэллэг, биеэ авч байдалдаа дүгнэлт хийж эергээр өөрчлөх

- Аливаа эд юмс, байгальтай ёс суртахуунтай харьцаж хэвших

- Нийгэм, гэр бүл, суралцаж буй орчиндоо өөрийн зөв үйлдлээр эерэг нөлөө үзүүлдэг байх зэргийг хэвшүүлэхээр боллоо.

 

Бидний урилгыг хүлээн авч "Ёс суртахуун төлөвшлийн боловсрол" сэдэвт сургалтыг явуулсан Баянхонгор аймгийн албан бус-насан туршийн боловсролын төвийн сургагч багш Н.Мөнхнасанд талархал илэрхийлье.

Нийтэлсэн admin   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031