Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ГАЗАР ЭЗЭМШИХ ӨРГӨДЛИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүхийн шийдвэрийн дугаар: 111/ШШ2021/0001


Шийдвэрийн тоймын дугаар огноо: №03, 2023.03.15


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Бөмбөгөр сумын Засаг дарга нь "Хадны нурууны хүнхэр” нэртэй газарт С-д хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж нь уг захирамжийг эс зөвшөөрч, надад ”Хадны нурууны умгар” нэртэй газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь "манай суманд "Хадны нурууны хүнхэр” нэртэй газар байхгүй харин "Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газар байдаг, энэ газарт манайх өвөлжөөд олон жил болж байна, бид удаа дараа өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтээ гаргасан боловч эзэмшүүлэх захирамж гаргаж өгдөггүй хэр нь С-д хаваржааны зориулалтаар газрын нэрийг өөрчлөн эзэмшүүлсэн байна” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

"Хадны нурууны хүнхэр” нэртэй газар нь ”Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газар биш бөгөөд "Хадны нурууны хүнхэр” нэртэй газрыг иргэн С-д эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгч Ж нь ”Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газарт олон жил өвөлжиж байсан, энэ өвөлжөөг эзэмшиж авах талаар удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч түүний өргөдлийг хүлээн аваагүй, хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь, Газрын тухай хуулийг зөрчсөн, захиргааны байгууллагын буруу байна. Иймээс Бөмбөгөр сумын засаг дарга нь "Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газарт өвөлжөөний зориулалтаар нэхэмжлэгч Ж-д газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг даалгажээ.


Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг

Нийтэлсэн admin   Үзсэн: 40   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Гуравдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031