Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН АЛДААГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХГҮЙ

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.12.02 №218 Шт


Шүүхийн шийдвэрийн тойм: 2023.03.30 №03


Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Б аймгийн Прокурорын газраас Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Л-д холбогдуулж жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авсан Б-г үзүүлэхээр ирэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор /өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй/ биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Л-ийн үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовуурийг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Тодруулбал хохирогч Б нь өөрт учирсан гэмтлийг шүүгдэгч Л-ийн буруутай үйлдлийн улмаас аваагүй барилгаас унасны улмаас гэмтэл авч эмнэлэгт хандсан бөгөөд шүүгдэгч Л-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотойн улмаас гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоогоогүй, холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг нь мэргэжлийн алдаа гэж үзнэ.

Иймд өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй, хохирогчид учирсан гэмтлүүд түүний нас барахад шалтгаалсан цээжний гэмтлийн дараах хүндрэл, уушгины хатгаа зэрэг нь шүүгдэгч Л-ийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хамааралгүй, шүүгдэгчийн үйлдэл"Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Л-д холбогдох хэргийг "Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.


Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.


Тоймыг бэлтгэсэн:Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа
Нийтэлсэн admin   Үзсэн: 144   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930