Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СОГТУУ БОЛОХЫГ НЬ ТАНДАГЧ БАГАЖААР ТОГТООЖ, БЭХЖҮҮЛСЭН Л БОЛ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГААР ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХГҮЙ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМЗ/03 тоот магадлал


Шүүхийн шийдвэрийн тойм № 03, 2023.03.31


Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон


Санамж:"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”


Тоймын агуулга:Баянхонгор аймаг дах Цагдаагийн газраас .А-г Баянхонгор сумын 1 дүгээр багт, шөнийг 1 цагийн орчим тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, 0,20 хувийн согтолттой байж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүхээс зөрчилд холбогдогч А-гийн нэг хундага татсан нь эргэлзээтэй хамт архи уусан гэх гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй буюу зөрчлийн хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Эрүүл мэнд спортын сайд Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А/131 дүгээр тушаалаар баталсан "жолооч согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын хоёр дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн албан хаагч нь ”... эсвэл тандагч багажаар шалгана” гэж заасны дагуу А-гаар драйвер үлээлгэхдээ хөндлөнгийн 2 гэрч байлцуулж шалгахад 0.20 хувийн согтолттой гарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо А нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тэмдэглэлүүдээр нотлогдсон байна.

Мөн дээрх журамд ” ...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.


-Анхан шатны шүүхийн 2022.12.27-ны өдрийн 07 дугаар шийтгэвэр


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ


Нийтэлсэн admin   Үзсэн: 123   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930