Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ӨӨРТ ХУУЛИАР ОЛГООГҮЙ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАВАЛ ИЛТ ХУУЛЬ БУС ЗАХИРГААНЫ АКТАД ТООЦОГДОНО

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.11 111/ШШ2022/0022


Тоймын дугаар, огноо: 2023.04.14, Шүүхийн шийдвэрийн тойм №4


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.


Баянхонгор аймгийн Засаг дарга нь "Г” ХХК-ийг "...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн, хаяг байршлаа удаа дараа өөрчилсөн зөрчлийг гаргасан” гэж үзээд, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.

"Г” ХХК-иас аймгийн Засаг дарга хуулиар олгогдоогүй эрх эдэлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь илт хууль бус, мөн захирамждаа хүчингүй болсон хуулийн заалт баримталсан гэж маргасан.

Аймгийн Засаг дарга "Эрүүл мэндийн тухай хуулинд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тусгай зөвшөөрлийг аймгийн засаг дарга хүчингүй болгох эрхгүй болсон боловч Эрүүл мэндийн сайдын баталсан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журмыг баталсан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 400 дугаар тушаалыг баримтлан комиссын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдгийг үгүйсгээгүй, харин эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон байсан зохицуулалтыг өөрчилж, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан, уг хуулийг Төрийн мэдээлэл /албан мэдээлэл/ эмхтгэлд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нийтэлсэн, улмаар энэ эрх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжсэн тул өөрт олгодоогүй эрхийг эдэлсэн гэж үзсэн.

Ингээд "Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор уг захирамж гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэлгүй болно.

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/11610?daterange=2022-09-01%20-%202023-04-3&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан

Нийтэлсэн admin   Үзсэн: 84   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930