Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ БИЧГЭЭР БАЙГУУЛААГҮЙ НЬ ЗЭЭЛДҮҮЛЭГЧ ХҮҮ АВАХ ЭРХЭЭ АЛДАНА

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.15-ны өдрийн 131/ШШ2023/00229


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тойм: 2023.04.18, шийдвэр №4

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн Д нь иргэн Г-д "2021.05.30-ны өдөр 5,0 сая төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй. Мөн Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний шууд худалдааны бизнест хамтран ажиллаж, Г-ийн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг Дарханаас авч, Г-д шуудангаар явуулсан боловч Г нь 6 сард захиалсан бүтээгдэхүүний 2,2 сая төгрөгийг төлөөгүй. Иймд иргэн Г-ээс зээл 5,0 сая төгрөг, зээлийн хүү 4,0 сая төгрөг, бүтээгдэхүүний үнэ 2,2 сая төгрөг, нийт 11,2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Г шүүхэд, "...2021 оны 3 сард Д намайг Сибирийн эрүүл мэндийн сүлжээнд элсүүлж, амжилттай ажиллахын тулд олон мянган оноо хийхийг өдөр бүр ухуулж, би аав, ээж, ах дүү, хамаатан саднаа ч элсүүлсэн. Элсээд бөөн захиалга хийж, мөнгөө дуусгасан ба захиалсан бараа зарагдаагүй тул 4 дүгээр сард захиалга хийх боломжгүй болсон. Д өөрөөс нь мөнгө авахыг санал болгосон тул би 5,0 сая төгрөг зээлж, 4, 5 сарын захиалгыг хийсэн. Улмаар бараа хуримтлагдаж эргэлтийн мөнгөгүй болсон тул 6 сард Дархан хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахаас 2,2 сая төгрөгийн барааг зээлээр захиалсан. Д-д олон удаа уг сүлжээг хийхгүй байя гэсэн боловч Д найз нь машины болзол хангах гээд байна та нар тус болчих гэсээр эцэст нь би өрөнд орсон. Дархан хотын Сибирийн эрүүл мэндийн агуулахыг хариуцдаг Л-тэй холбогдож, бүтээгдэхүүний үнийг цувуулж төлөхөөр тохиролцон 200,000 төгрөгийг төлсөн тул энэ асуудал Д-д хамааралгүй. Зээл авах үедээ ямар ч хүүгийн тухай ярилцаагүй тул хүү төлөхгүй, харин зээлсэн 5,0 сая төгрөгийг төлнө” гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Д нь 2021.05.30-ны өдөр хариуцагч Г-д 5,0 сая төгрөг зээлдүүлж, мөнгийг зээлдэгч Г-д шилжүүлсэн, хариуцагч Г нь Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний захиалгыг хийж, агуулахын борлуулагч Л-ээс 2,2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зээлээр авч, Л-д бүтээгдэхүүний үнэ 200,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуульд, Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

 

Шүүх нэхэмжлэгч Д-г зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү авах эрхээ алдсан, хариуцагч Г-ээс сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 2,2 сая төгрөг нэхэмжлэх эрх үүсээгүй гэж дүгнэн хариуцагч Г-ээс зээл 5,0 сая төгрөгийг гаргуулж Д-д олгож, нэхэмжлэлийн 6,2 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/126353?daterange=2020-01-01%20-%202023-04-17&id=1&court_cat=1&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж

Нийтэлсэн admin   Үзсэн: 124   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930