Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХОВОР АМЬТНЫГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АГНАХ, ХАДГАЛАХ, ХУДАЛДАН АВАХ, ТЭЭВЭРЛЭХ ТОХИОЛДОЛД ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.04.13 №81 Шт

 

Шүүхийн шийдвэрийн тойм №5, 2023.04.20

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Прокуророос шүүгдэгч Б-г 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б” худалдааны төвийн гаднаас үл таних хүнээс ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн 2 ширхэг алтайн хойлог шувуу /эр, эм хүйс/ худалдан авч, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Б аймгийн Г сумын 1 дүгээр багийн Баянхошуу .. тоот хаягт хадгалсан гэж "Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасан ... амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр... гэж хуульчилсан бөгөөд тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тооцож нөхөн төлүүлдэг бөгөөд 1953 оноос уг шувууг агнахыг хуулиар хориглосон, тухайн Алтайн хойлог шувуу ховордсон, тоо толгой цөөрч байгаа, тархац нутгийн ихэнхийг улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад хамруулж хамгаалсан тул алтайн хойлог шувууг эмчилгээ сувилгаанд махыг хэрэглэх зорилгоор хулгайгаар агнах, худалдаж авах, хадгалах, тээвэрлэх тохиолдолд гэмт хэрэгт тооцно.

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 онд 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны жагсаалтад ...Алтайн хойлог-Tetraogallus altaicus / Gebler 1836/ багтсан, Монгол Улсын улаан номын /2016 он/ ховор шувуунд орсон ба Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Алтайн хойлог эр, эм хүйс хамаарахгүйгээр нэг толгойд 130.000 төгрөгөөр үнэлэгддэг байна.

 

Шүүхээс Б-ын дээрх үйлдлийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6.000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох алтайн хойлог шувуу нэг бүрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 130000 төгрөг нийт 260000 төгрөгөөр үнэлэгдсэн ба амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 520000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Б нь Байгаль орчин, уур амьсгалын санд 520000 төгрөгийг тушааж, хохирол бүрэн төлөгдсөн болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: Энд дарж үзнэ үү.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа


Нийтэлсэн admin   Үзсэн: 105   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930