Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2023, 16:07   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн №08 тоот тогтоолоор "Шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж буй нэр бүхий албан хаагчдыг Төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2023 оны 05 сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нь төрийн албаны зохих шаардлагыг хангаж тангараг өргөх ажиллагаанд цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

 

Төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг "Төрийн албан хаагч маш өндөр хариуцлагыг үүрч, эх орон, иргэдийнхээ өмнө тангараг өргөн ажлын гараагаа эхэлдэг. Энэ алба бол та бүхний өөрийн сонголт. Бэрхшээл их хэдий ч мэргэжлийн үнэ цэнэ, зорилгоо тодорхойлж энд ирсэн бол ажил, албандаа өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ ажиллаасай гэж хүсэж байна.” гэсэн юм.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031