Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ХУРДАН МОРЬ УНУУЛСАН УЯАЧИД ЯЛ ШИЙТГЭВ

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.05.22 №107 Шт


Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 06, 2023.05.25


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Б Аймгийн Прокурорын газраас тус аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” гэгч бага насны 12 настай "Д” гэх хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад "Д” нь мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн "Ц” нь 2023 оны 02 дугаар сарын 25-ний өдөр өөрийн их насны морийг хөлслөх зорилгоор 12 настай "Д” гэх хүүхдээр их насны морио унуулж улмаар уг хүүхэд мориноос унаж эрүүл мэнддээ бөөрний язрал, хэвлий битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл авсан байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч "Ц” нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна” мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д засан " тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус тус зөрчиж хурдан морь унуулж түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд "Ц”-г гэм буруутайд тооцож, түүний хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Мөн хохирогч "Д” хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч "Ц”-р Эрүүл мэндлийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч "Ц”д холбогдох хэргийг үйл баримтаас үзэхэд бага насны хүүхдээр хурдан морь унуулахад тавигдах стандарт хууль дүрмийн заалтыг нийт уяачид ягштал биелүүлж байх, хүүхдийг эрхийг хамгаалах ажлыг нэн түрүүнд тавих, энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналт хангалтгүй тавьдаг зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэж уг хэргийг шийдвэрлэлээ.


Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/88738?daterange=2023-01-01%20-%202023-05-25&id=1&court_cat=2&bb=1


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл


Нийтэлсэн admin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Тавдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031