Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ОЛОНХЫН САНАЛААР ШИЙДВЭРЛЭЖ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.02, 111/ШШ2023/0145


Тоймын дугаар, огноо: 6, 2023.06.19


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Сумын Засаг дарга Д нь "намайг огцруулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараагүй байхад огцруулсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж Аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан.

Аймгийн Засаг даргаас "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сумын Засаг дарга Д-гийн 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй” гэж дүгнэсэн бөгөөд тус тогтоолыг үндэслэн сумын Засаг даргыг огцруулсан гэж тайлбар гаргажээ.

Сумын Засаг дарга Д-гийн 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж "хангалтгүй” гэж дүгнэсэн тогтоол гарсан, харин огцруулах талаар тус хурлаар хэлэлцээгүй, тогтоол гаргаагүй, огцруулах талаар санал гаргаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулах эсэхийг шийдэж, хэрэв огцруулсан бол аймгийн Засаг даргад уг тогтоолоо хүргүүлж, эцэслэн шийдвэрлэх байжээ. Гэтэл иргэдийн Хурлаар Засаг даргыг огцруулах эсэхэд санал хураагаагүй, уг үйл баримтыг хэлэлцээгүй тул аймгийн Засаг дарга уг иргэдийн Хурлын тогтоолыг үндэслэн шийдвэр гаргах эрхгүй юм.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13010?daterange=2023-01-01%20-%202023-06-19&id=1&court_cat=3&bb=1


Тоймыг бэлтгэсэн:Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа
Нийтэлсэн admin   Үзсэн: 118   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930