Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЦАХИМААР ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХДОО ШҮҮХ ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ДЭГИЙГ САХИХ ҮҮРЭГТЭЙ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шийдвэрийн дугаар, огноо: 111/ШТ2022/0002, 2022.04.25

 

Процессын тоймын дугаар, огноо: 5, 2023.06.19

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Г аймгийн Засаг даргыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь шүүх хуралдаанд зайнаас цахимаар оролцсон.

Уг төлөөлөгч нь шүүх хуралдааны дундуур босож явах, өрөөндөө орж ирсэн хүнтэй ярилцах зэрэг үйлдэл гаргахад шүүгчээс "хуралдааны дэг сахиж, хуралдааны дундуур өөр зүйл хийж болохгүй” гэдгийг сануулжээ.

Гэтэл Ж нь дахин гар утсаар ярьж, дуу, дүрсээ хаах зэрэг үйлдлүүдийг гаргасан тул шүүгч түүнийг торгожээ.

Иргэн Ж шүүх хуралдаанд оролцохдоо шүүхийн танхимд биш өөр газраас цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа хэдий ч шүүх хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих үүрэгтэй бөгөөд зөрчвөл шийтгэл ногдуулах хуулийн заалт нэгэн адил үйлчилнэ.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 195   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930