Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-06-2023, 16:13   Хэсэг: МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөө болон Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу "Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм” сэдвийн хүрээнд Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дарга, шүүгчийн туслах Д.Сайннямбуу шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан сургалт боллоо.

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны А/5 тоот тушаалаар Шүүхийн тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг зөвлөл нь байгууллагын хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс дүрэм, шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэн ажиллах чиг үүрэгтэй юм.

 

Мөн 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт сургалтыг шүүгчийн туслах Г.Мөнгөнчимэг шүүхийн тамгын газрын ажилчдад 2023 оны 06 сарын 15-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.


Нийтэлсэн admin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
АВЛИГЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР

нөлөөллийн мэдүүлэг
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ТАНЫ ГАРТ

Зургийн цомог
Санал асуулга
 

Та Баянхонгор аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанас авдаг вэ?

Шүүхийн Мэдээлэл, лавлагааны албанаас
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс
TV, RADIO
Сонин, сэтгүүлээс
Шүүхийн талаар мэдээлэл авах боломж хомс байдаг

 
 
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930